ТӨВ: Төрөх эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-15 17:27:20

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна.


Тус ажлыг 2022 оны тавдугаар сард эхлүүлж байсан бөгөөд улсын төсвийн 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Клаймакс интернэшнл" ХХК гүйцэтгэж байгаа юм. 




Төв аймгийн хэмжээнд жилд 2000 эх амарждаг бөгөөд үүний 1000 орчим нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж байна. Мөн жилд 200 гаруй эх кесар мэс заслын заалттай төрж байгаа юм.


Төрөх эмнэлэг нь эхийг төрүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн өвчнийг давхар эмчилдэг тул 50 ортой төрөх эмнэлэг маш олон жилийн хүлээлттэй, цагаа олсон ажил боллоо гэдгийг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна.

Холбоотой мэдээ