СЭЛЭНГЭ: Үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаанд Цагааннуур сум манлайлан оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-11 12:52:43

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. "Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа 2024"-г Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.


Тус аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс зохион байгуулж байгаа энэ судалгаанд 17 сумын төрийн албан хаагчид хамрагдаж байгаа юм.


Өнөөдрийн байдлаар хамгийн өндөр 89.7 хувьтай, идэвх сайтай оролцож байгаа нь Цагааннуур сум байна. Харин хамгийн бага 34.5 хувьтай, идэвх сул оролцож байгаа нь Жавхлант сум байна.


Аймгийн төв Сүхбаатар сумын тухайд 34.7 хувьтай оролцож байна.


Энэ судалгааг Үндэсний статистикийн хороо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон Төрийн албаны зөвлөл хамтран энэ сарын 2-18-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ