ТӨВ: Малын сэг зэмийг устган, халдваргүйжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-10 17:33:04

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Баянцагаан, Баянчандмань, Бүрэн, Заамар, Зуунмод, Лүн, Сэргэлэн, Эрдэнэсант суманд сэг зэм устгаж, халдваргүйжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 40875 малын сэг зэмийг устгажээ.  

 

Тус ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өрнүүлж буй “Хамжихгүй бол амжихгүй” аяны хүрээнд зохион байгуулж байна.

 

Аймгийн хэмжээнд зүй бусаар 522372 толгой мал хорогдсон. Үүнээс, тэмээ 4, адуу 1183, үхэр 1058, хонь 24555, ямаа 14011, зэрлэг амьтан 64 нийт 40875 малын сэг зэмийг устгалд оруулжээ.

 


Малын сэг зэмийг зориулалтын зууханд шатаан устгаж байна. Гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах, өвчин эмгэг тараах аюултай юм.

 

Холбоотой мэдээ