ТӨВ: “Амжилтын үндсийг бүтээх нь” сургалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-11 09:02:09

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дейл Карнегийн “Амжилтын үндсийг бүтээх нь” сургалт энэ сарын 17-ны өдрийн 12.00 цагаас болно. Тус сургалтыг Төв аймгийн Хүүхэд, залуучуудын ордонд үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

Энэхүү сургалт нь залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой ба Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Залуучуудын хөгжлийн төв, "Маргад МБ" ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.


Төв аймагт 32182 мянга гаруй залуус байдаг бөгөөд үүнээс 45 орчим хувь нь орон нутагтаа ажилладаг байна. 



Холбоотой мэдээ