БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд малын сэг зэм устгах ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-10 14:43:01

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын "Орчны бохирдлыг багасгах, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх тухай" 2024 оны 2 дугаар албан даалгаврын дагуу малын сэг зэм устгах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. 


БОАЖЯ-наас өрнүүлж буй "Хамжихгүй бол амжихгүй" сэг зэм устгах аяны хүрээнд одоогоор Алтанцөгц, Алтай, Сагсай, Дэлүүн, Буянт, Толбо, Цэнгэл, Баяннуур, Ногооннуур, Өлгий сум, Цагааннуур тосгоны захиргаа, Мал эмнэлгийн тасаг, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар харьяа сумынхаа нутаг дэвсгэрт хорогдсон мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж, халдваргүйжүүлжээ.


Өчигдрийн байдлаар аймгийн хэмжээнд 3710 сэг зэмийг устгасан байна. 

Холбоотой мэдээ