ДОРНОД: Суман хэлбэртэй могойг эмчилгээний зориулалтаар залгидаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-10 13:59:25

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутгийг дамнан оршдог Угтам уулан дахь Угтамын хийдийн дэргэд Могойтын рашаан байдаг. Энэ рашаан нь хоол боловсруулах замын өвчинд тустай.


Жил бүрийн наймдугаар сарын 15-17-ны хооронд тус рашаанаас суман хэлбэртэй могойнууд гарч ирдэг. Энэ үеийг хүлээж байгаад могой залгидаг өвөрмөц эмчилгээ ч бий.


Угтам уулыг 1993 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Баруун, зүүн Сүүж, Аргалант, Жимгэр, Дангай, Дэл, Тавнын зэрэг жижиг горхи бүхий хөндий болон Толь нуур, Хайрханы цагаан нуур, Өвгөдийн Хар, Цагаан нуур зэрэг жижиг нуур тойром, булаг горхи олонтой.  

 

Холбоотой мэдээ