Гадаадын агентын тухай хуулийг эсэргүүцсэн жагсаал Гүржид боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-10 11:21:24

ТБИЛИСИ. 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /Anadolu/. Гүржид “гадны нөлөөг ил тод байлгах хуулийг” батлах гэсэн эрх баригч "Гүржийн мөрөөдөл" намын төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал Тбилисид мягмар гарагт боллоо. 


Сөрөг хүчнийхэн уг баримт бичгийг "Оросын хууль" гэж үзэж байгаа бөгөөд “Эрх чөлөөний марш” нэртэй эсэргүүцлийн жагсаалд 10 мянга орчим хүн оролцжээ.  Уг хуулийг эсэргүүцсэн уриа лоозон бүхий зурагт хуудсуудыг барьсан жагсагчид нийслэлийн төв талбайд жагсаалаа эхлүүлж, Руставелийн өргөн чөлөөгөөр парламентын ордон хүртэл жагсан явсан байна. 


Өнгөрсөн онд уг хуулийн төслийн анхны хувилбарыг хэлэлцэх үед олон нийт мөн эсэргүүцэж байсан юм. 


Хуулийн төслийг Гүржийн засгийн газар дахин хэлэлцэхээр шийдвэрлэснийг эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын нарийн бичгийн дарга Мамука Мдинаразе өмнө нь мэдэгдэж байв. 

Холбоотой мэдээ