Дорнодын тамирчид аваргын төлөө тоглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-02 19:10:14

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Чойбалсан хотноо энэ өдрүүдэд “Идэрчүүдийн УАШТ- 2024” заал дүүрэн үзэгчтэйгээр амжилттай болж байна. Дөнгөж сая хагас шигшээд Дорнод, Өмнөговь аймгийн хөвгүүдийн баг тоглож, 3:2-оор Дорнодын тамирчид ялалт байгуулав. Ийнхүү тэд түүхэндээ анх удаа аваргын төлөө тоглохоор шалгарлаа.


Тэмцээн одоо Сэлэнгэ, Хэнтий аймгийн хөвгүүдийн багийн тоглолтоор үргэлжилж байна. Энэ тоглолтоос ялсан нь Дорнод аймгийн багтай маргааш алтан медалийн төлөө өрсөлдөнө.


Идэрчүүдийн УАШТ 14 жилийн дараа Дорнод аймагт болж байгаа юм. Тэмцээнд нийслэлийн, төвийн, хангайн, баруун, зүүн бүсээс шалгарсан шилдэг 32 баг, тамирчин өрсөлдөж байна. 

Холбоотой мэдээ