ДОРНОД: Хээрийн түймэрт 8000 га талбай шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-02 16:23:09

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Сүүлийн долоо хоногийн хугацаанд Матад сумын нутагт гарсан хоёр ч удаагийн хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 8000 га талбай шатжээ.


Тодруулбал, 3 дугаар сарын 27, 29-нд Матад сумын 5, 6-р багт хээрийн түймэр гарч, бүлгүүд шуурхай ажиллаж унтраасан юм. Цагдаагийн газраас шалтгаан нөхцөл, хохирлыг тогтоохоор ажиллаж байна.


Дорнод аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлийн хэмжээ багассан, хөдөөгүүр цастай харагдаж байгаа ч өвс ил гарсан хэсэгтээ маш их хуурайшилттай байгааг ОБГ-аас анхаарууллаа. Малчин өрхүүд, гэр хорооллын айлууд цогтой үнс нурам ил задгай хаяхгүй байх, автомашиндаа оч баригчтай байх, сэтгүүр төмөр авч явах, хээр хөдөө зорчиж яваа үедээ машины яндангийн завсарт өвс орсон эсэхийг байнга шалгах, гэр сууц, хашаа хорооныхоо гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах, өөрийгөө хамгаалах багаж хэрэгсэлтэй байхыг зөвлөж байна. 

Холбоотой мэдээ