ДОРНОД: Буйр нуурын эрэгт ойн зурвас байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-02 14:41:08

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Буйр нуур орчмыг элсний нүүдлээс хамгаалахын тулд ойн зурвас байгуулж байна.


Шинжлэх ухааны академийн газарзүй, геоэкологийн хүрээлэнтай хамтран менежментийн төлөвлөгөөг 2021 онд хийснээс хойш цөлжилтөөс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, бэлчээр хамгаалж элсний нүүдэл, цөлжилтийг сааруулах зорилгоор ноднин жил 10 га талбайг хашаалж, 14 мянган ширхэг 2-3 метр урттай суулгацаар ойн зурвас байгуулжээ. Мөн усалгааны системийг шийдсэн байна.


Энэ онд 10 га талбайд суулгац тарьж, 28.000 ширхэг улиас, бургас тарихаар төлөвлөж байна гэж БОАЖГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ