ДОРНОД: Хавдар тэжээгч судас бөглөх ажилбарыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-31 11:59:08

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 37 /МОНЦАМЭ/. БОЭТ-ийн Ангиографийн эмч нар хавдрын үеийн тэжээгч судас бөглөх ажилбарыг орон нутагтаа хийж байна. Он гарсаар зургаан өвчтөнд ажилбар хийжээ.


Түүнчлэн тус тасгийн эмч нар тархины судасны цүлхэн, гажгууд, гүрээний артерийн нарийсал, бөглөрөл, зүрхний судасны нарийсал, бөглөрөл, бусад дотор эрхтний судас, захын судасны гажиг оношлох, нарийсал засах эмчилгээг хийж байна. Одоогоор 300 гаруй иргэнд зүрхний титэм судасны үзлэг оношилгоо хийгээд байгаа юм.


Ангиографи оношилгоо эмчилгээ нь судсан дотуур тусгай чиглүүлэгч оруулж, тухайн эрхтний судсанд хүрч эмгэгийг оношилж эмчилдэг.


БОЭТ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд Ангиографийн тасаг тохижуулан ашиглалтад оруулж, энэ чиглэлээр хоёр эмчийг сургаж бэлтгээд байна. 

Холбоотой мэдээ