ТӨВ: Хичээнгүй Амирлангуй гүнжийн зүү хуруувчны хайрцаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-02-17 22:06:27

Зуунмод, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Гүнжийн сүм болон Хичээнгүй Амарлингуй улсын гүнжтэй холбогдол бүхий үзмэр, эд өлгийн зүйлийг өдгөө Төв аймгийн музейд хадгалж байна. Энэ удаагийн нийтлэлээрээ Гүнжийн аяга, зүү хуруувчны хайрцгийг онцолно.

 

Төв аймгийн музейд 1989 онд "Зүү хуруувчны хайрцаг" нэртэй бүртгэсэн байна. Гүнжийн аяганы өндөр нь 5.4 см, диаметр нь 10.5 см бол Гүнжийн зүү, утасны савны өндөр нь 8 см, диаметр нь 7.6 см хэмжээтэй. Тус үзмэрийг зэс, паалан материалаар урласан аж.


Судлаач З.Оюунбилэг, Ж.Наранчимэг нарын “Гүнжийн сүм” номд “Зүү, утасны сав”-ыг Чингисийн үеийн цайны сав болохыг судалгаагаар тогтоожээ. 


Хичээнгүй Амирлангуй Гүнжийн сүмийн дэлгэрэнгүй мэдээллийн талаар дараах нийтлэлээс унших боломжтой.

ТӨВ: Хичээнгүй Амарлингуй Гүнжийн сүм (montsame.mn) 

Эх сурвалж: Төв аймгийн Музей

Холбоотой мэдээ