ЗАВХАН: Аймгийн аварга малчнаар 89 малчин өрхийг шалгаруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-03 17:32:00

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Тус аймаг аварга малчин, тариаланчдаа шалгаруулж тодруулжээ.


Тухайлбал аймгийн хошой аварга малчин өрхөөр, Цагаанхайрхан сумын Онц багийн малчин Баасанжавын Загдбазар,  Алдархаан сумын Аргалант багийн малчин Дашдэмбэрэлийн Түвшинбаяр, Асгат сумын Суварга багийн малчин Цогтбаатарын Бат-Эрдэнэ, Баянхайрхан сумын Төөнт багийн малчин Цогтбаатарын Пүрэвсүрэн, Дөрвөлжин сумын Онц багийн малчин Бадарчийн Зоригоо нарын 10 малчин өрх тодорчээ.


Харин аймгийн аварга малчин өрхөөр Алдархаан сумын Аргалант багийн малчин Пүрэвжавын Бат-Эрдэнэ, Баянтэс сумын Жавхлан багийн малчин Рагчаагийн Бямбадорж, Дөрвөлжин сумын Тавантолгой багийн малчин Баатарын Алтангэрэл, Завханмандал сумын Мандал багийн малчин Чогжвоогийн Баянзул, Идэр сумын Мануустай багийн малчин Пүрэвдоржийн Мөнхбаяр, Их-Уул сумын Цэцүүх багийн малчин Жанцангийн Төгсбилэг, Нөмрөг сумын Хайрхан багийн малчин Хандаагийн Отгонбаатар, Отгон сумын Баянбулаг багийн малчин Цогзолын Дашдондог,

Сантмаргаз сумын Баяннуур багийн малчин Сүхбаатарын Төрмөнх, Сонгино сумын Шар Нуруу багийн малчин Юрагийн Ганхуяг, Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин Отгонжаргалын Чөдөрмөнх, Түдэвтэй сумын Аргалант багийн малчин Пүрэвжавын Алтангэрэл, Тэлмэн сумын Баян-Айраг багийн малчин Данаажавын Нямхорол, Тэс сумын Баян-Уул багийн малчин Гүнрэгжавын Бибиш, Улиастай сумын Жаргалант багийн малчин Нямдоржийн Батчулуун, Ургамал сумын Тосгуур багийн малчин Долгорын Баяраа, Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн малчин Лувсангийн Сувдаа, Цагаанчулуут сумын Дэлгэр багийн малчин Мягмарын Хүрэлхүү,

Цэцэн-Уул сумын Шотой багийн малчин Эрдэнийн Түмэн-Өлзий, Шилүүстэй сумын Баян-Улаан багийн малчин Гомбо-Очирын Зоригт, Эрдэнэхайрхан сумын Баянзүрх багийн малчин Чойдоржийн Рэнцэндорж, Яруу сумын Зүйл багийн малчин Лувсанжамбын Махгал нарын 89 малчин өрх аймгийн 24 сумаас шалгарч аймгийн аварга малчнаар тодорчээ.


Харин аймгийн аварга тариаланчаар Асгат сумын Суварга багийн тариаланч Дэмбэрэлжавын Цогтбаатар, Улиастай сумын Өлзийт багийн тариаланч Цэндээгийн Дашжаргал, Улиастай сумын Жинст багийн тариаланч Төмөрбаатарын Пүрэврагчаа,

Цэцэн-Уул сумын Батсуурь багийн тариаланч Шүхэрийн Мижиддорж нар ажил үйлсээрээ шалгарлаа. Эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөсөн аварга малчдадаа, тариа буудай, ногооны үр шимээ түгээн бялхуулсан тариаланчдадаа баяр хүргэж, улсын аварга, гавьяат, баатар болохыг хүсэн ерөөе. Аймгийн аварга малчдын шагналыг тухайн сум орон нутагт нь гардуулан өгнө хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ