СҮХБААТАР: АНУ-ын соёл мэдээллийн төвийг орон нутагт байгуулах саналаа илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-02 11:54:00

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, АНУ-ын ЭСЯ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улмаар Сүхбаатар аймагт АНУ-ын соёл мэдээллийн төвийг орон нутагтаа байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, байр болон материаллаг баазыг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа төлөөлөгчдөд илэрхийлэв.  


 

Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд орон нутгаас тавьсан саналыг хариуг удахгүй өгнө гэв.

 

АНУ-ын ЭСЯ-ны төлөөллүүд Сүхбаатар аймагт ажиллаж, амьдардаг америк иргэдийнхээ ажил, амьдрал ахуйтай танилцаж байна. Тус улсын 11 иргэн Сүхбаатар аймагт ажиллаж, амьдардаг. МСҮТ, Боловсрол шинжлэх ухааны газарт америк мэргэжилтнүүд ажилладаг. Мөн хувиараа бизнес эрхлэгч иргэд ч бий. Тэд бүгд аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, ялангуяа орон нутгийн хүүхэд, залууст англи хэлний мэдлэг олгох, тухайн орны соёлыг түгээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг аймгийн удирдлагууд уулзалтын үеэр онцолж байв.

  

Холбоотой мэдээ