ОРХОН: Энэ сарын 11-нд Эрдэнэт хотын төрсөн өдөр тохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-08 11:53:39
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 12 дугаар сарын 11-нд тохиодог "Эрдэнэт хотын өдөр" буюу "Анхдагч илгээлтийн эзэд"-ийн баярыг угтаж Орхон аймаг олон үйл ажиллагаа зохион байгуулж байна.


1975 оны 12 дугаар сарын 11-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Булган аймгийн Эрдэнэт хороог улсын зэрэглэлтэй хот болгохоор шийдвэрлэсэн байдаг.  2017 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар  жил бүрийн 12 дугаар сарын 11-нийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсний дагуу Орхон аймаг долоо дахь жилдээ энэ түүхэн өдрийг тэмдэглэж байна.


Уг баярыг угтаж Орхон аймаг бүх нийтийг хамарсан соёл, урлагийн үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслол, төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын тоглолт, А.Амар сайдын хөшөөнд цэцэг өргөх ёслолыг зохион байгуулж байна. Мөн баярын хурал, үндэсний бөхийн барилдаан, Эрдэнэт хотын шинэ жилийн Сүлд модны гэрлийг асаах ёслол болно. 

Холбоотой мэдээ