БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-09 16:43:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XI зөвлөлдөх уулзалт энэ сарын 9-нд Улаанбаатар хотноо боллоо.


Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, монгол, солонгос иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болон монгол иргэдийн БНСУ-д зорчих, виз мэдүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.


Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, Солонгосын талаас БНСУ-ын Гадаад харилцааны яамны Консулын харилцаа, аюулгүй байдлын газрын захирал Юүн Жү Сог нар тэргүүлж оролцов.

Холбоотой мэдээ