ӨНӨӨДӨР: Сувилагч нарын өдөрт зориулсан хөтөлбөр, үйл ажиллагаа эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-10 06:04:12

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 10-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.00 цагт: “Цогц хөгжлийн төв”-өөс "Парламентын ил тод байдал, хяналт" сэдвээр өглөөний уулзалттай.

09.00-13.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Эрдэнэс Монгол” групп болон “Эрдэнэс Алт ресурс” компаниас уул уурхайн онол, практикийн хурал зохион байгуулна.

10.00 цагт: Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас допингийн маргааны шийдвэрийг танилцуулна. Утас: 7000-0807. 8826-3002.

10.00 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд:”Шинэ үеийн залуу судлаач-2024” эрдэм шинжилгээний хурал болно. 

11.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Сэтгүүлч Болдко, “Италта” Алтансүх нар эмийн сонсголын будлиан, эмийн үнийг бодитоор бууруулах талаар хэвлэлийн хурал зарлажэ.

-ХНХЯ-нд: Хүүхдийн зуслангийн ажилтнуудын зөвлөгөөн болж байна. Утас 9991-5555. 8800-8781.

11.00 цагт: МҮХАҮТ-ын Их танхимд: Ардчилсан Хүчний Холбооны IV их хурал болно. Хурлаар улс төрийн томоохон шийдвэрүүд гаргах талаар хэлэлцэнэ. Утас: 8807-8020.

11.00-12.30 цагт: СЕХ-нд: “Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг, дэмжигчийг цахимаар бүртгүүлэх”, сонгуулийн мэдээллийг цахимаар авах талаар мэдээлнэ. Утас: 9912-2141.

15.00 цагт: ХУД-ийн эрүүл мэндийн төвд: Олон улсын сувилагч нарын өдөрт зориулсан хөтөлбөр үйл ажиллагаатай. Утас:9964-999,8911-7079.









Холбоотой мэдээ