ОРХОН: Сурагчдын үдийн цайны зардлыг нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-10 16:35:51
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/ Орхон аймаг төрийн өмчийн ерөнхий боловсролын 17 сургуулийн 1-5 дугаар ангийн 11 мянган сурагчийн “Үдийн цай” хөтөлбөрийн санхүүжилтийг нэмлээ.  


Нэг хүүхдэд ногдох цайны зардал 1500 төгрөг байсныг 1384 төгрөгөөр нэмэгдүүлж 2884 төгрөг болгов. Ингэснээр хоолны нэр төрөл олширч, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүний орцыг нэмэгдүүлж, хоолны илчлэг шим тэжээл 650-800 ккал болох юм.


Сурагчдын “Үдийн цай”-ны санхүүжилтийг нэмэх эсэх асуудлаар таван асуулга бүхий цахим судалгааг БСШУГ өнгөрсөн нэгдүгээр сард эцэг, эхчүүдээс авсан юм. Нийт 11 мянган эцэг эх хамрагдсанаас олонх нь хоолны нэр төрлийг олшруулах, сүү сүүн бүтээгдэхүүнийг нэмэх талаар санал хүсэлтээ ирүүлсэн байна. 


Нэмэгдэл зардлыг Орхон аймаг, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ