ДОРНОГОВЬ: Ноён хутагтын өргөө нийслэлийн төв талбайд сүндэрлэлээ

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-05-07 09:12:44

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “Монгол гэр” үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнд Дорноговь аймаг халх угсаатны модон сийлбэртэй их найман ханатай “Ноён хутагтын өргөө” гэрээр оролцож байгаа бөгөөд Ноён хутагт Данзанравжаагийн соён гэгээрэл, зохиол бүтээл, гурван шүтээн, төрсөн газар, хутагтын байгуулсан Өвөрбаясгалант Хамарын хийдийн тухай сурталчлан таниулж байна.