ОРХОН: Бизнес эрхлэгчдэд зориулж 270 сая төгрөгийн төслийн уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-01 15:52:28
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэтийнхэн Эрдэнэтийнхэндээ хайртай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Хөтөлбөрийн хүрээнд “Гарааны бизнес-2023” төсөлд 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд 33 иргэнд тус бүр таван сая, шинэ бүтээгдэхүүн болон ногоон сууц үйлдвэрлэлийн гурван төсөлд тус бүр 35 сая төгрөгийн санхүүжилт олгоно. Төслийн шалгаруулалт энэ сард болно.


“Гарааны бизнес 2021, 2022” төсөлд бизнес эрхлэгч 70 иргэнд тус бүр таван сая, хог хаягдал дахин боловсруулах, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх зургаан төсөлд 10-54 сая нийт 564 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд байнгын ажлын байр 85-аар нэмэгдэж, 42 ажлын байр хадгалагдсан байна.  

Холбоотой мэдээ