ӨВӨРХАНГАЙ: Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-09 13:07:44

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Үндэсний хэмжээнд “Бүх нийтээр мод тарих өдөр”-үүд эхэлж байна. Энэ хүрээнд тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг 5 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Арвайхээр суманд зохион байгуулах юм.


Одоогоор аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжийн 17 мод үржүүлгийн газар ажиллаж байгаа ба шар хуайс 2000-3000, бургас 2500-6000, улиас 2500-5000, гоёлын болон жимсний мод дунджаар 5000 төгрөгийн үнэтэй байна.


Мод бут тарих ажлыг “Баян Намсрай”, “Залуус”, “Их Монгол” цэцэрлэгт хүрээлэнд төвлөрүүлэн төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулахаар хуваарь гаргажээ. Өнгөрсөн жилийн мод тарилт 70 орчим хувьтай ургаж байна. 

Холбоотой мэдээ