Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2023-06-28 15:25:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023"-ын үеэр  Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын худалдааны төв  Эмэгтэй бизнес эрхлэгчдийн төр засагт оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлтэй холбоход хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.


Тус санамж бичгийн хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх юм байна.


ОУХБ-ын Гүйцэтгэх захирал Памела Коукамилтон хэлэхдээ, Бид эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн том сорилтуудын нэг болох санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд тэдний олон улсын зах зээлд нэвтрэхэд хэрэгцээтэй мэдлэг болон бусад үйл ажиллагааг дэмжин ажиллах болно" хэмээн онцолсон юм.

 

Харин  ЕСБХБ-ны Жижиг дунд бизнесийн санхүүжилт, Хөгжлийн группийн захирал Клаудио Виеззоли,Энэхүү хамтын ажиллагаагаар зах зээлд дутагдаж буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хамтран хөгжүүлж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллах болно. ЕСБХБ, МҮХАҮТ-тай урт хугацаанд амжилттай хамтран ажиллаж байгаа бөгөөд уг хамтран ажиллах санамж бичгийг МҮХАҮТ-аас хамтран хэрэгжүүлэх Itc Shetrades Mongolia hub платформын нээлтийн өмнөхөн гарын үсэг зурснаараа онцлог юм хэмээв.

Холбоотой мэдээ