Филиппинд өөр нэгэн галт уул оргилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-14 14:19:27
Yesukheitumur Tumurbaatar

МАНИЛА. /NHK/. Филиппиний нийслэл Манила хотын ойролцоо өөр нэгэн томоохон галт уул дэлбэрч болзошгүйг тус улсын эрх баригчид анхаарууллаа.


Ням гарагт тус улсын нийслэл хотоос өмнө зүгт 60 км-ийн зайд орших Лузон арлын “Тааль” галт уул оргилжээ. Албаныхны мэдээлснээр, галт уулын утаа 15 мянган метрийн өндөрт хүрсэн байна.


Филиппиний Газар хөдлөлт, галт уул судлалын хүрээлэн “Тааль” галт уул оргилж болзошгүй аюулын түгшүүрийг 4 дүгээр түвшинд хүргэж нэмэгдүүлжээ. Хамгийн аюултай дээд түвшний яг дараа орох энэ түвшин нь галт уул хэдэн цаг эсвэл хэдэн өдрийн дотор дэлбэрч болзошгүй гэсэн үг аж.


Мөн галт уул оргилж, агаарт үнс нурам цацагдсантай холбогдуулан иргэдийг амны хаалт зүүхийг эрх баригчид уриаллаа.

Холбоотой мэдээ