Өсвөрийн волейболын улсын аваргын тэмцээнд Дундговийн баг алт, хүрэл медалийн эзэд болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-11-05 22:09:57
altantogos
Дундговь /Монцамэ/ Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит 2018 оны ‘’Өсвөрийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд Дундговийн эрэгтэй баг алт, охидын баг хүрэл  медалийн эзэд болжээ.
6 өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээнд эрэгтэй 37 баг өрсөлдсөнөөс Т.Эрдэнэсүх дасгалжуулагчтай Дундговь аймгийн баг тэргүүлж, Б.Мөнхбат дасгалжуулагчтай Баянхонгор, Н.Өлзийхутаг дасгалжуулагчтай Уурхайчин 21-р сургуулийн багууд удаалж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.
Охидын 40 баг өрсөлдсөнөөс С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай Хилчин клубын баг тэргүүлж, М.Баярмаа ахлагчтай Говьсүмбэр, Д.Болор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дундговь аймгийн багууд удаалсан байна.                                 
Тэмцээний үеэр "Шилдэг хамгаалагч"-аар БЗД-ийн 21-р сургуулийн тамирчин С.Анхбаяр, Говьсүмбэр аймгийн тамирчин Ц.Бэрцэцэг нар, "Шилдэг холбогч"-оор БЗД-ийн 21-р сургуулийн тамирчин  Б.Төгөлдөр, Хилчин багийн тамирчин Д Намуунаа нар, "Шилдэг довтлогч"-оор Баянхонгор аймгийн тамирчин М.Мянганбилэг, Хилчин багийн тамирчин С.Нарангуа нар, "Тэгш тоглогч"-оор Дундговь аймгийн тамирчин  Г.Нандиншагай, Б.Мөнгөнчимэг нар шалгарчээ.
Харин "Шилдэг дасгалжуулагчаар Хилчин клубын дасгалжуулагч С.Дэлгэрмаа, дундговь аймгийн ЭДЦС-ийн дасгалжуулагч Т.Эрдэнэсүх нар шалгарсан бол Монголын волейболын холбооны улсын шүүгч Б.Нямсүрэн "Шилдэг шүүгч" болжээ.
6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд 19 аймаг, 9 дүүрэг, 8 клубын эмэгтэй 40, эрэгтэй 37 багийн нийт 900 гаруй тамирчид оролцлоо.
Холбоотой мэдээ