ДУНДГОВЬ: Улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээнд 26 тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-08 11:18:32
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 47, эмэгтэйчүүдийн 35 дахь удаагийн тэмцээнийг Мандалговь хотод зохион байгуулж байна.


Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин оролцож байгаагаас олон улсын их мастер 3, олон улсын мастер 1, дэлхийн даамын холбооны мастер 5, дэлхийн даамын холбооны дэд мастер 2, Монгол Улсын спортын мастер 11, дэд мастер 3 оролцож байна.


Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа хамгийн ахмад нь 62, хамгийн залуу нь 10 настай. Ахмад тамирчин Б.Ганзориг даамын спортын мастер, Улсын аварга шалгаруулах даамын тэмцээний 2 удаагийн аварга хүн юм. Тэрбээр 1981 оноос хойш 43 жил оюуны энэхүү спортоор хичээллэж байгаа ба 24 удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.


Монголын даамын холбооны ерөнхийлөгч, олон улсын их мастер Ц.Эрдэмбилэг Улсын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгуулж, энэ удаа аварга шалгаруулах тэмцээнийг Дундговь аймагт зохион байгуулж байгааг дурдаад, энэ жилийн тэмцээнд өсвөр насны тамирчид илүү олон оролцож, насны хувьд залуужиж байгааг онцоллоо. 





Холбоотой мэдээ