Ангела Меркелийг улс орны гол бахархал гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-24 13:55:40

БЕРЛИН. /ТАСС/. Германы оршин суугчид канцлер Ангела Меркелийг улс орных нь гол бахархал гэж үздэгийг “Infratest dimap” социологийн хүрээлэнгийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

А. Меркелийг санал асуулгад оролцогчдын 16 хувь нь дэмжжээ. Түүнчлэн Германы канцлер байсан Гельмут Шмидт 11 хувийн саналаар, Вилли Брандт, Гельмут Коль нар тус бүр 6 хувийн саналаар санал асуулгын эхний тавд багтсан байна.  Харин 5 дугаар байрт тус улсын одоогийн ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер орсон байна.

Улс орныхоо бахархал болсон хүмүүсээр германчууд голдуу улс төрчдийг нэрлэжээ. Цаашлаад соёл, спортын зүтгэлтнүүдээс Германы хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв нэгдүгээр байрт орсон байна. Харин зохиолч, эрдэмтдийн дундаас Иоганн Вольфганг фон Гёте болон Альберт Эйнштейн нарыг нэрлэжээ.

Энэ судалгаанд мөн ямар компани болон маркаар хамгийн их бахархаж байгааг оролцогчдоос асуусан байна. Асуулгад Daimler компани 17 хувиар тэргүүлсэн бол Volkswagen болон BMW марк удаалсан байна. Санал асуулгад 1047  хүн оролцжээ.

 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ