ХӨВСГӨЛ: “Эмчдээ баярлалаа” талархлын аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-28 08:46:49

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн эмч нарын өдрийг угтан “Эмчдээ баярлалаа” талархлын аяныг өрнүүлж байна.


Аяны хүрээнд Хөвсгөл аймгийн эмч, мэргэжилтнүүдийг иргэд олон нийтэд сурталчлан таниулж, иргэд цахим хуудсаар дамжуулан талархлын үгээ илгээх юм.

 

Хөвсгөл аймгийн хэмжээнд иргэдийнхээ эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн 274 эмч, 800 гаруй тусгай мэргэжилтэн болон нийт 147 төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1540 гаруй хүн ажиллаж байна.

関連ニュース