ХӨВСГӨЛ: Гол, мөрний усны нөөц хомстсоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-22 16:35:42

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг Монгол орны цэвэр усны нөөцийн 96 хувийг бүрдүүлдэг боловч сүүлийн жилүүдэд гол, мөрний усны нөөц хомстсоор байна.


Энэ нь дэлхийн дулаарал, хуурайшилт уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран гол, горхи, нуур, цөөрөм хатаж ширгэх нөхцөл үүсээд байна.


Гол, мөрөн ширгэж байгаа нь байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой боловч нөгөө талаараа байгаль дэлхийг бохирдуулж буй хүний үйл ажиллагаа нөлөөлж байна.


Иймд аялагчид байгаль эх дэлхийгээ хайрлаж, хог хаяж бохирдуулахгүй, ургамал, мод, чулууг хөндөхгүй байхад анхаарахыг БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Дамцагдулам хэллээ.

 

Хоёр жил тутамд мэргэжлийн байгууллагаас хийдэг тооллогоор аймгийн хэмжээнд сүүлийн 50 жилийн дотор 136 гол, 72 булаг, 1 нуур, 1 рашаан ширгэжээ.

 

Өнгөрсөн онд гол 1221, булаг шанд 1227, нуур тойром 423, рашаан 65, өрмийн худаг 644, энгийн уурхайн худаг 428, хөв цөөрөм 3, цэвэрлэх байгууламж 3 тоолуулж, 9 булаг шандын эхийг хашиж хамгаалсан байна.

 

 

関連ニュース