Харшлын эсрэг хамтдаа “Шарилжгүй Мөрөн” аян зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Хот тохижуулах үйлчилгээний төв хамтран сумын нутаг дэвсгэрт шарилж төрлийн ургамлын их ургаж байгаатай холбогдуулан эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага ойр орчныхоо 50 хүртэлх метр газрын шарилжийг зулгаах зайлуулах Харшлын эсрэг хамтдаа “Шарилжгүй Мөрөн” аяныг хоёр дахь жилдээ зарлалаа.
Аян есдүгээр сарын 25 хүртэл үргэлжлэх бөгөөд ойр орчмын шарилжийг зулгааснаар эрүүл орчинд аж төрөх боломж олдох төдийгүй шарилжнаас үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ. Өнгөрсөн жил зарласан тус аянд Мөрөн сумын зарим иргэд шарилжийг бөөгнүүлэн хатааж малчдад өгсөн нь өвлийг өнтэй давахад тус болсон ажээ.
Б.Гантуяа
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar