ХӨВСГӨЛ: Мөрөн, Цагаан-Уул сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, гарах хөдөлгөөнийг 3 хоног хориглолоо
Мөрөн,
2025 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт тарваган тахлаар өвчилсөн 1 иргэн нас барж,
22 иргэний PCR шинжилгээ эерэг гарсан тул Хөвсгөл аймгийн Онцгой комисс
хуралдаж Мөрөн, Цагаан-Уул сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж
гарах хөдөлгөөнийг 3 хоног хориглолоо.
2 часа