ХӨВСГӨЛ: Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-30 16:15:04

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт иргэд өөрөө жолооны үнэмлэхээ хэвлэн авах боломжтой киоск машинтай боллоо.


Жолооч өөрийн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн эсвэл хүчинтэй хугацаа нь дууссан, үнэмлэх шинээр авах, үнэмлэхийн ангилал ахиулахдаа киокс машинаас шууд хэвлэн авах боломжтой юм.


Гэхдээ жолооч торгуулиа бүрэн төлсөн байх ёстой бөгөөд өөрийн цахим үнэмлэх, И-монголиа дээр баталгаажсан утасны дугаартайгаа ирэх шаардлагатай юм.


Ийнхүү 21 аймгаас анх удаа Хөвсгөл аймаг дэвшилтэт төхөөрөмж киоск машинтай болж иргэд жолооны үнэмлэхээ цаг алдалгүй хурдан шуурхай авах боломж бүрдлээ.

 

 

Связанные новости