ХӨВСГӨЛ: Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-28 12:33:31

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт "Дархан нэхий" ХК түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазыг байгуулаад 8 дугаар сараас хойш малчдын арьс, ширийг авч эхэлсэн байна.


Өнөөдрийн байдлаар 2 сарын дотор 30.000 хонины нэхий, 2000 орчим үхрийн шир малчид нийлүүлсэн байна.


Орон нутагт түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазтай болсноо түүхий эд үнэд оруулах, малчдын орлого нэмэгдэх, хог дээр хаягдахгүй байх зэрэг олон ач холбогдолтой.


Хамгийн гол нь малчид арьс ширээ цоолж, гэмтээлгүй өвчиж  авах шаардлагатай. Урин дулааны цагт анхан шатны  чанарын хамгаалалт буюу давслаад авч ирэх хэрэгтэй.

 

Үүний дараа бид дараагийн шатанд нийлүүлж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг "Нэхий таннер" ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Аззаяа ярилаа.






Связанные новости