ХӨВСГӨЛ: Жаран мянга гаруй улиас, бургасыг мөчрөөр үржүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ”Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Мөрөн сумын иргэн Э.Должидмаа 61150 улиас, бургасыг мөчрөөр үржүүлэн мод үржүүлгийн талбайд ургуулж байна.
Төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан бизнес хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх зорилтын дагуу Мөрөн сумын иргэн Э.Должидмаад Байгаль орчны газрын дэргэдэх мод үржүүлгийн газрыг үнэ төлбөргүй ашиглуулах гэрээ байгуулсан байна.
Гэрээний дагуу 2 га талбайд улиас 60000, бургас 1500 ширхэг нийт 61500 ширхэг тарьц ургуулан 92,2 сая төгрөгийн орлого олох боломжийг бүрдүүлсэн байна.
Ургуулсан моднуудыг бүх нийтээр мод тарих өдрүүдэд иргэдэд нийлүүлж байна.
Цаашид Мөрөн суманд 50 га агро ойн аж ахуйн талбайг байгуулж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, төмс, хүнсний ногоо болон нарийн ногоо тариалагч иргэд, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж иргэдэд газар олгон, олон талт хэрэгцээг хангаж ажиллахаар төлөвлөж байна гэж Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр ярилаа.