Абу Дабигийн “Их дуулга” маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын ээлжит цуврал тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотод маргааш эхэлнэ.
2025 оны сүүлчийн хоёр “Их дуулга”-ын нэг болох энэхүү тэмцээнд 52 орны 370 гаруй тамирчин мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас 15 жүдоч зодоглож байна. Түүнчлэн АНЭУ-ын нэрээр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Б.Нармандах нар хүч үзнэ.
Тус тэмцээнд 2021 оноос хойш манай тамирчид зургаан медаль хүртсэн. 2021 онд хоёр алт, хоёр хүрэл, 2023 онд нэг хүрэл, 2024 онд нэг мөнгөн медаль авчээ. Абу Дабигийн “Их дуулга”-ын медалийн төлөөх барилдааныг Монголд С1 телевизээр эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
Тэмцээний хуваарийг хүргэе. /Улаанбаатарын цагаар/
Арваннэгдүгээр
сарын 28
14:00 цагт: эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн хэсгийн
барилдаан.
21:00 цагт: Медалийн
төлөөх барилдаан
Арваннэгдүгээр
сарын 29
14:00 цагт: эмэгтэйчүүдийн 63, 70, эрэгтэйчүүдийн 73,
81 кг-ын жингийн хэсгийн барилдаан.
21:00 цагт: Медалийн төлөөх барилдаан
Арваннэгдүгээр
сарын 30
15:00 цагт: эмэгтэйчүүдийн -78, +78, эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг-ын жингийн
хэсгийн барилдаан.
21:00 цагт: Медалийн төлөөх барилдаан тус тус болно.
Ulaanbaatar