“Хувирал” үзэсгэлэнг Португал улсад дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-15 12:39:05

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэнг Португал улсын Ерисейра хотод энэ сарын 11-нд нээлээ.


Тус үзэсгэлэнд зураачийн сүүлийн жилүүдэд бүтээсэн уран бүтээлийг дэлгэжээ.


Монголын орчин үеийн уран зургийн төлөөлөгчийн үзэсгэлэнг Европын хамгийн баруун эрэгт гаргаснаар европынхон, тэр дундаа португалчуудад монгол орон, монгол сэтгэлгээг таниулж байгаа юм.


Акриллик, тосон будгаар илбийн адил уран зөгнөл, үлгэрийн мэт дүрс, зүүд шиг үйл явдлыг дүрсэлсэн зураачийн уран бүтээлүүдийг олны хүртээл болгожээ. Үзэсгэлэнгийн нээлтэд МУУГЗ, хийлч Ч.Дэлгэрцэцэг хийлийн аялгуугаа эгшиглүүлэн, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн 1947 бичсэн “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлол, МУУГЗ Б.Батчулууны “Өвөл” бүтээлээрээ олны сонорыг мялаалаа. 


Тус үзэсгэлэн Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарах аж. 







Связанные новости