МҮОХ, Тусгай олимпын хороотой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг Тусгай олимпын хорооны Ерөнхийлөгч С.Оюун тэргүүтэй төлөөлөгчдийг Олимпик Хауст хүлээн авч уулзлаа.
МҮОХ
нь Тусгай олимпын хороотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд
уулзалтын үеэр оюуны бэрхшээлтэй тамирчдын спортод идэвхтэй оролцох бололцоог
нэмэгдүүлэх, тамирчдыг нийгэмшүүлэх ач холбогдлын талаар онцлон ярьж, тэднийг
мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн тулд Спортын холбоодтой хамтран ажиллах
шаардлагыг талууд санал нэгтэйгээр тэмдэглэв.
Уулзалтын
хүрээнд Монгол Улсад Тусгай олимпын
“Бүс нутгийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулах
боломж, спортын төрлүүд, боломжит цаг хугацааны талаар санал солилцов.
Мөн
түүнчлэн ОУОХ-ны Олимпын хөдөлгөөний бодлого, НҮБ-тай хамтарсан Тогтвортой
хөгжил болон Ногоон хөгжил бодлогын хүрээнд байгальд ээлтэй арга хэмжээг дэмжин
хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.