Унгарын Будапешт хотод үндэсний бөхийн ЕАШТ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-30 16:27:17

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос аравдугаар сард зохион байгуулах албаны ёсны барилдааны хуваарь болон бусад үйл ажиллагаагаа танилцууллаа.


Энэхүү сард онцлох барилдаан нь 1.5 тэрбум төгрөгийн шагналын сантай “Алтан цом” юм. Тус барилдааны сугалааны үйл ажиллагаа энэ сарын 20-нд болно. Түүнчлэн Унгарын Будапешт хотод зохион байгуулах үндэсний бөхийн Европын аварга шалгаруулах барилдаан байх нь ээ. Тус барилдаанд Европ тивд ажиллаж амьдардаг монголчууд оролцох боломжтой аж. Үүнээс гадна дархан аварга Б.Бат-Эрдэнийн нэрэмжит өсвөр, залуучуудын УАШТ-ийг Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулна. Барилдааны хуваарийг танилцуулъя.


Аравдугаар сарын 4, 5-нд: Үндэсний бөхийн Европын аварга шалгаруулах барилдаан Унгарын Будапешт хотод болно.

Аравдугаар сарын 5-нд: Ахмад бөхчүүдийн барилдаан

Аравдугаар сарын 11-нд: Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Аравдугаар сарын 17-нд: МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан

Аравдугаар сарын 18-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан

Аравдугаар сарын 21-24-нд: Үндэсний бөхийн өсвөр, залуучуудын УАШТ

Аравдугаар сарын 25, 26-нд: МҮБХ-ны “Алтан цом”-ын нэгдүгээр тойргийн  барилдаан тус тус болно. 

Связанные новости