Чухал ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-22 12:05:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын уул уурхайн салбар хооронд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг  бэхжүүлэх, хайгуул, олборлолт, судалгаа шинжилгээ, хүний нөөцийн чадавхыг сайжруулахад хамтран ажиллах боломжийг нээж байна. 


Учир нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, "Эрдэнэс Монгол” нэгдэл, БНСУ-ын холбогдох байгууллагууд хамтран “Mongolia-Korea Critical Minerals and Mining Investment Forum 2025” форумыг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулав.


Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компаниуд хэрэгжүүлж буй аж үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалт, чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтын төслүүдийн талаар танилцууллаа. Мөн хоёр орны компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр салбар хоорондын уулзалт, B2B хэлэлцүүлгүүд өрнүүлсэн нь аж үйлдвэр, технологийн парк, уул уурхайн салбарт байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


Форумыг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал үг хэлснээс гадна хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компаниуд, БНСУ-ын Samsung C&T, KOMIR зэрэг томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцжээ. 

Связанные новости