“Эрдэнэс Тавантолгой” ХК оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-22 16:26:54

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийг сайжруулснаар энэ оны 10 дугаар сарын 22-ны байдлаар 21 сая тонн нүүрс экспортлоод байна.


Үүнээс Гашуунсухайт боомтоор 20.5 сая, Ханги боомтоор 0.5 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд 10 дугаар сарын 18-ны өдөр 406 тээврийн хэрэгслээр экспорт хийсэн нь одоогоор энэ оны хамгийн их үзүүлэлт болжээ.


Мөн БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийт экспортод эзлэх биржээр борлуулсан нүүрсний хэмжээ энэ оны нэгдүгээр сард 28 хувь байсан нь аравдугаар сард 40 хувь болж нэмэгдсэн аж. 



Связанные новости