Дэд сайд А.Баттөр Дэлхийн цэргийн спортын холбооны Ерөнхийлөгчтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол Улсаас тус наадамд оролцож байгаа Зэвсэгт хүчний баг тамирчдыг ахалж буй Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэмцээнийг зохион байгуулагч Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-ны Ерөнхийлөгч Авдул Хакен Алсинотой уулзан ярилцсан байна.
Уулзалтаар ноён Авдул Хакен Алсино Монгол Улс баг тамирчдаа наадамд оролцуулж буйд талархаад, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.
Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-нд / Монголын Зэвсэгт хүчний спортын байгууллага 1992 онд жинхэнэ гишүүнээр элссэн ч 1999 оноос сул гишүүнээр бүртгэгдэж явсаар 2012 онд татвараа төлснөөр жинхэнэ гишүүн болжээ. Энэ наадамд цэргийн тамирчдаа оролцуулах алхмыг Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр ажил хэрэг болгосон юм байна.
Ж.Батсайхан
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня