Шинэ Анна Каренинагаар О.Хонгорзул сонгогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-16 14:22:23

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдэд хүргэхээр болсон талаар Улсын драмын эрдмийн театраас мэдээллээ.


Энэ удаагийн тоглолтоос эхлэн Аннагийн дүр шинэчлэгдэж буй гэдгээрээ онцлогтой. Өмнө нь Аннагийн дүрийг бүтээж байсан УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа Монгол театрыг байгуулан өрх тусгаарласан билээ. Тэгвэл шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглох жүжгийн Анна Каренинаг залуу жүжигчин О.Хонгорзул амилуулахаар болжээ. Харин Алексей Вронскийн дүрд Т.Сэргэлэн хэвээр байх юм.


Тасалбарыг маргаашаас эхлэн цахимаар худалдах аж. “Анна Каренина”-г 2020 онд анх удаа Монголын тайзнаа амилуулсан бөгөөд УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулсан юм.



Связанные новости