Төрийн соёрхолт Д.Болд шинэ дуу, клипээ цацлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-02 15:35:56

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт, дуучин Д.Болд шинэ уран бүтээлээр үзэгч фэнүүддээ бэлэг барилаа. Тэрбээр хоёр ч шинэ цомгоо фэнүүддээ хүргэх гээд тун ч завгүй явна.


Хэдхэн хоногийн өмнө “Boldremix” шинэ цомогтоо багтсан “Хайртай хүнийхээ гар руу гүйгээрэй” хэмээх дууны клипээ цацсан. Тус дууны клип анх 17 жилийн өмнө олны хүртээл болж байв. Тэгвэл анхны клипэнд тоглож байсан охин  17 жилийн дараа “Gangbay” хамтлагтай хамтран дуулсан remix хувилбарт дахин тоглосон байдаг.



Тэгвэл өнөөдөр “Монгол поп 3” цомгийн хамгийн эхний дууг дүрсжүүлж олны хүртээл болголоо. Дуучин Д.Болд энэ удаа уртын дуучин Б.Батцэцэглэнтэй хамтарч “Жаргалтай” хэмээх мпоп урсгалын харилцаа дуугаар бэлэг барьж байна. Дууны шүлгийг зохиолч Х.Болор-Эрдэнэ бичсэн бол Д.Болд аяыг нь хийжээ. 

Связанные новости