“Соёлын бүтээлч сар” аян сарын турш үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар” аяныг өнөөдрөс гурав дахь жилдээ зохион байгуулж эхэллээ.
Аяны хүрээнд соёлын засаглал ба эрхзүйн шинэчлэл, бүтээлч байдал ба мэдлэг, туршлага, соёлын хүртээмж ба хөрөнгө оруулалт, дижитал шилжилт ба шинэ боломж сэдвээр зохион байгуулах юм.
Энэ сарын турш Монгол орон даяар соёлын салбар, түүний ажилтан, албан хаагчдыг чадваржуулж, хөгжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна иргэд, олон нийтэд нээлттэй төрөл бүрийн тоглолт, үзэсгэлэн, хөтөлбөр, хүүхэд залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж.