“95 Зүүдний хүн” маргааш нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-30 16:20:31

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. "95 үүдний хүн" онц сонирхолтой  кино маргааш “Корпорейт конвейшн центр”-т нээлтээ хийх гэж байна.


Найруулагч П.Дэлгэрбаяр уг киног найруулж, зохиолыг нь өөрөө бичсэн юм. Харин киноны дүрийг Э.Алтангэрэл, О.Гэрэлсүх, Г.Гансүх, Б.Наранбаатар, Э.Батнямбуу, Э.Мөнхбат тэргүүтэй жүжигчид амилуулжээ.


...Цагдаагийн хашир мөрдөгч Төмөр хамтрагчийнхаа утасны дуудлагаар арай хийн өглөө сэрнэ. Хэтэртлээ архи ууж хоносон Төмөр урд шөнийн явдлаа огт санахгүй байна. Мөрдөгчид хүн амины хэргийн газар дуудлагаар очдог. Хамгийн хачирхалтай нь хэргийн газраас Төмөр өөрийнхөө эд зүйлсийг олдог. Цуврал ээдрээтэй хэргийг мөрдөх багийг ахалж буй хүн нь Төмөр. Түүнд энэ хэрэгт сэжиглэж байгаа цор ганц хүн бий. Тэр нь Төмөр өөрөө. Урд шөнө юу болж өнгөрсөн юм бол? Цуврал хэргийн сэжүүр 1984 онд Ардын армийн цэргүүдийн холбоотой тайлагдаагүй нууцлаг өөр нэгэн хэрэг рүү Төмөрийн ахалсан мөрдөх багийг хөтөлнө... Энэ бол киноны үйл явдлын нэг хэсэг нь.


Сонирхуулахад, ирэх сарын 3-нд тус киноны уран бүтээлчдийн өөр нэгэн дэлгэцийн шинэ бүтээл болох “Амиар үнэлэгдэх мөрий” нэртэй бодит түүхээс сэдэвлэсэн кино нээлтээ хийх нь ээ. Тус киноны гол дүрүүдийг хятад жүжигчид амилуулснаараа онцлогтой. 

Связанные новости