Соёлын өвийн үндэсний төв Японы судлаачтай хамтран ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Соёлын өвийн үндэсний төв Япон Улсын Нара хотын Соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор Сүнг Вүүк Рюүтэй хамтран археологийн зарим олдвор, сүм хийдийн барилга байгууламжид судалгааны ажил хийж байна.
Уг судалгааны хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхим, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк, СУИС-ийн Дүрслэх урлагийн академи дээд сургууль зэрэг байгууллагын сан хөмрөг дэх археологийн малтлагаас илэрсэн өнгө будаг, Данбадаржайлин хийдийн зарим дуганы өнгө будгийн найрлага, бүтэц, тэдгээрийн төрөл зүйл, технологийн судалгааг газар дээр нь хийж байна.
Түүнчлэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зорилго бүхий ажлыг эхлүүлээд байгаа аж.