Пара гүйлтийн цанын тамирчид энэ сарын 7-нд гараагаа эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бээжин 2022" Өвлийн паралимпын наадмын пара гүйлтийн цанын тамирчдын бэлтгэл үргэлжилж байгаа бөгөөд ОУХМ Б.Ганболд, Ц.Дашдорж нар 3 дугаар сарын 7-нд 20 км зайд сонгомол техникээр хурдаа сорино.
Улмаар 3 дугаар сарын 9-нд спринт зайд, 3 дугаар сарын 8-нд 12,5 км зайд тэших техникээр уралдана. Энэ удаагийн паралимпын наадамд 51 улсын тамирчид оролцох урьдчилсан мэдээ байсан ч 48 улсын баг тамирчид өрсөлдөх юм байна.
ОХУ болон Беларусь улсын тамирчдыг тэмцээнд оролцуулна. Харин амжилт тооцохгүй, медаль олгохгүй байхаар Олон улсын паралимпын хорооноос шийдвэрлэсэн байна.

Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
4 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
10 дня
Ulaanbaatar