МҮБХ-нд нэг бөх "Б" copьцоо шинжлүүлэх хүсэлт гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-09 07:38:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Допингийн төрлийн бодис шинжилгээнээс нь илэрсэн гэх дөрвөн бөхийн нэг нь Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгчээ.


Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос даваа гарагт /2021.11.08/ гаргасан мэдэгдэлд:


"Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-нд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас Монголын үндэсний бөхийн холбоонд ирүүлcэн. Хариуг ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн 4 бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор "Б" cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай.


Өнөөдөр 10 хоногийн хугацаа дуусаж байгаа бөгөөд нэг бөх "Б" copьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан тул дүрэм ёсоор уг шинжилгээний хариуг БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсний дараа мэдээллийг хүргэнэ" гэжээ.

Связанные новости