Э.Бэхбаяр Ираны бөхөд 4:1-ээр хожигдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр шөвгийн наймд "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга Ираны бөх Реза Атринагарачитай барилдаж 4:1-ээр хожигдов.
ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга Э.Бэхбаяр Азийн аварга Ираны Атринагарачитай барилдан эхний үед торгуулийн 30 секундэд оноо авч чадалгүй нэг оноо алдсан. Харин 2 дугаар үед манай бөх торгуулийн 30 секундээр 1 оноо авсан ч дахин нэг оноо алдаж, оноогоо нөхөхөөр дайрсан ч ардаа алдсанаар ийнхүү 4:1-ээр ялагдлаа.
Э.Бэхбаяр энэ Иран
бөхтэй 4 барилдаж, 3 ялагдаад байна. Ираны бөх Реза Атринагарачи финалд
шалгарвал манай бөхөд дагаж барилдах боломж гарч ирнэ.
1/8 финал
Стеван Мичи /Серби/ - Юки Такахаши /Япон/ - 0:7
Нурислам Санаев /Казахстан/ - Димантино Фафе /Гвинея-Бисау/ - 7:0
Абдельхак Хербаш /Алжир/ - Георгий Вангелов /Болгар/ - Георгий Вангелов цэвэр яллаа.
Оскар Тигрерос Урбано /Колумби/ - Кумар Рави /Энэтхэг/ - 2:13
Сулейман Атли /Турк/ - Реза Атринагарачи /Иран/ - 2:3
Арсен Арутюнян /Армен/ – Э.Бэхбаяр /Монгол/ - 1:6
Лю Минху /Хятад/ - Гуломжон Абдуллаев /Узбекистан/ - 2:10
Завур Угуев /Орос/ - Томас Гилман /АНУ/ - 5:4.
1/4 финал
Юки Такахаши (Япон) - Нурислам Санаев /Казахстан/ - 4:4. Нурислам Санаев ялсан. Завур Угуев /Орос/ - Гуломжон Абдуллаев /Узбекистан/ - 6:6-аар З.Угуев яллаа