Хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг Нэгдсэн эмнэлгийн даргад гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадоржид Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооноос санаачилсан “Хүүхэд бүр амьд явах эрхтэй” аяны хүрээнд цугласан хандиваас хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг гардууллаа.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт зайлшгүй тоног төхөөрөмжийн нэг нь хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат учраас аймгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн, мөн хамгийн их хүн амтай аймаг учраас олгожээ. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймагт хөрөнгө оруулалт хамгийн их хийгдэж байгаагийн ихэнх хувь нь эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа ажээ.
Б.Гантуяа
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar