Ким Жөн Ун БНСУ-д энэ онд айлчлах боломжтой хэвээр байна гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-03 16:13:55

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-д энэ оны эцсээс өмнө айлчлах боломжтой хэвээр байна гэж Үндэстнээ нэгтгэх яамнаас даваа гарагт мэдээлэв.


“Ким Жөн Уны айлчлалын талаархи бидний байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд тэрбээр энэ ондоо багтаан манай улсад айлчлах боломжтой” гэж Үндэстнээ нэгтгэх яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Байк Тэ Хюн мэдэгджээ.


“БНСУ-ын Ерөнхийлөгч өнгөрсөн есдүгээр сард Пхеньянд айлчилсны хариуд аль болох хурдан хугацаанд Сөүлд айлчлах болно” гэж хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний гуравдугаар уулзалтын үеэр Ким Жөн Ун амласан юм.


Өнгөрсөн долоо хоногт Аргентинд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэн Интэй уулзах үеэрээ БНАСАУ-ын удирдагчтай хоёр дахь удаагаа уулзах хүсэлтэй байгаагаа тэмдэглээд, Ким Жөн Уны БНСУ-д хийх айлчлал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад шинэ эринг авчирна гэж мэдэгджээ. 

Связанные новости